The purpose of the study is to explore the background of introducing a play-based curriculum in Mongolian preschool education based on the analysis of interviews with some key stakeholders. This study employed qualitative methods of document and interview analyses. First, the characteristics of the play-based curriculum were examined through the analysis of different documents, previous national preschool education curricula. Second, the author interviewed 8 key stakeholders among the 16 members of the National Curriculum Development Team (2013-2015) based on the semi-structured interview guidelines developed by the author. A timely political change then further facilitated the new curriculum development, for which the key stakeholders fully utilized their expertise and experiences, including their previous exposure to early childhood education practices in some developed nations. Among other reasons were a global awareness of the importance of competencies, Mongolian preschool teachers’ claims for a better curriculum, and the key stakeholders’ better understanding of the importance of play in ensuring individualized child development. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэлийн чанарын судалгаа Хураангуй: Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг 2015 онд боловсруулахдаа цэцэрлэгийн үзэл баримтлал, хүүхдийн хүсэл сонирхол, сонголтод тулгуурласан тоглонгоо суралцах өдөр тутмын үйл ажиллагаа, хүүхэд бүрийн хөгжлийн ахицын үнэлгээ зэрэг онол, арга зүйн хувьд өмнөх сургалтын хөтөлбөрөөс олон талаараа шинэчлэгдэн, өөрчлөгдсөн байдаг бөгөөд эдгээр нь хөгжингүй улс орны сургуулийн өмнөх боловсролд түгээмэл хэрэгждэг онол арга зүйн чиг хандлага юм. Цөм хөтөлбөр 2015 боловсруулсан үйл явцын онцлогийг судлахын тулд өмнөх хөтөлбөрүүдтэй харьцуулсан баримт бичгийн шинжилгээ хийн, хөтөлбөрийг боловсруулахад оролцсон багш, судлаач нараас (n=8) ярилцлага авч чанарын судалгааны аргаар үр дүнд боловсруулалт хийв. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэх хэрэгцээ шаардлагатайг төрийн болон боловсролын байгууллагын багш, судлаач нар анх тодорхойлсон байдаг. Судалгааны үр дүнд сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийг тухайн үед шинэчлэхэд дараах хүчин зүйлс нөлөөлсөн байна. Үүнд: (1) тухайн үеийн эрх баригчид боловсролын бодлогын шинэчлэлийг бүх шатанд эрчимтэй зохион байгуулсан, (2) Хөтөлбөрийг боловсруулсан багийнхан хөгжингүй улс орны хөтөлбөрийн хэрэгжилтийг газар дээр нь очиж танилцаж, судалсан туршлагатай байсан, (3) Сургуулийн өмнөх боловсролын багш нар хөтөлбөрийн шинэчлэл хийх шаардлагатай байгааг илэрхийлж байсан, (4) Эцэст нь, тухайн үеийн шийдвэр гаргагчид хүүхэд бүрийн хөгжилд тоглох үйлийн ач холбогдлын тухай сайн мэдлэгтэй байсан. Түлхүүр үг: Сургуулийн өмнөх боловсрол, хөтөлбөрийн шинэчлэл, тоглонгоо суралцах арга зүй
No takes yet. Share an insight, caveat, or question.
Javzandulam Batsaikhan (2022) studied this question.
Synapse has enriched 5 related papers. Consider them for comparative context: